Б.Баясгалан
04 сарын 21, 2021
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.21/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 1.169 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 1.039 нь Улаанбаатар хотод, 129 нь орон нутагт бүртгэгдсэн бол нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 1.039, Увсад 7, Баян-Өлгийд 2, Ховдод 9, Завханд 23, Сүхбаатарт 11, Эрдэнэтэд 3, Өвөрхангайд 4, Сэлэнгэд 2, Архангайд 1, Төв аймагт 30, Дархан-Уулд 21, Дундговьд 6 Чойрт 3, Дорнодод 5, Хэнтийд 2 тохиолдол бүртгэгдсэн.
Улмаар орон нутагт нийт 2.893, Улаанбаатар хотод нийт 21.896 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 25.364 боллоо. Тэдний 13.346 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Таван хүн нас барж, нийт нас баралт 56 боллоо.
Одоо нийт 3.658 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 58, хүнд 270, хүндэвтэр 1164, хөнгөн 2.166 хүн байна" хэмээлээ.
Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол олноор илэрч байна.
Тодруулбал,
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.