Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 22, 2017
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтын үеэр Баруунтуруун шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхийг завдсан 05-84УНП улсын дугаартай микробус автомашиныг шалгаж, идлэг шонхор шувуу зөвшөөрөлгүй тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.
Улмаар шонхор зөвшөөрөлгүй тээвэрлэсэн иргэнийг 300 мянган төгрөгөөр торгож, НМХГ, НБОГ, Монголын шувуу хамгаалах төв ТББ-тай хамтран шувууг байгальд нь эргүүлэн тавьсан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.