Б.Баясгалан
09 сарын 12, 2018
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 8 сарын байдлын үзүүлэлтүүдийг танилцуулж, мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны газрын ахлах шинжээч С.Норов "2018 оны 8 дугаар сарын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн 32.4 мянган иргэн байна. Тэдний 23.1 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд бөгөөд 9.3 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж бүртгүүлсэн иргэд байна.
Бүртгэлтэй ажил хайгчдын тоо өмнөх оны мөн үеэс 2.2 мянгаар буурч, өнгөрсөн 7 дугаар сараас 0.5 мянган хүнээр нэмэгджээ. Нийт бүртгэлтэй ажил хайгчдын 52.9 хувь нь эмэгтэйчүүд, 55 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.
Иргэдийн сарын дундаж цалинг НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн гаргажээ. Дээрх тайланд энэ оны 2 дугаар улиралд 39.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 636.5 мянган ажиллагсад хамрагдсан. Эндээс үзэхэд ажилчдын дундаж цалин 1 сая 25 мянган төгрөг байна.
Тэдгээрийн:
Ажилчдын сарын дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд:
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 8 сарын статистик мэдээллээс хүргэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.