Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 хүнийг баривчилжээ | Peak News

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 хүнийг баривчилжээ

Х.Оргил
11 сарын 19, 2019

2019.11.11-14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1185 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 876-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 2 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал: 

2019.11.13-ны өдрийн 19:00 цагийн орчим багануур дүүргийн 3-р хороо “Чулуун карьер” гэх газар /дүүргийн төвөөс урагшаа 9км/ асфалтан замд Toyota Estima маркийн автомашин онхолдож, жолооч 67 настай, эрэгтэй Ө нас барсан.

2019.141.11-ний өдрийн 18:00 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын нутаг “Галзуу харын худаг” гэх газар асфалтан замд Toyota Prado 120 маркийн автомашин онхолдож, зорчигч 25 настай, эмэгтэй, М нас барсан

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 8.3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 8.6 хувиар, нас барсан хүний тоо 66.6 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 67 хувиар тус тус буурсан бол гэмтсэн хүний тоо 8.6 хувиар өссөн байна. 

Нийт иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, орон нутгийн замд гарахдаа цаг агаарыг урьдчилан харах, дулаан хувцас, анхны тусламжийн хайрцгийг бэлтгэн аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

Холбоотой сэдвүүд

согтуу согтуу жолооч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.