Сургууль, цэцэрлэгийн гаднах спортын болон тоглоомын талбайг 06:00-22:00 цагт нээлттэй байлгах захирамж гарлаа

Х.Оргил
06 сарын 03, 2022

Сургууль, цэцэрлэг болон орон сууцны хорооллын гаднах биеийн тамир спортын талбайг хүүхдүүдэд нээлттэй байлгах тухай Хотын даргын захирамж өнөөдөр гарсан байна.

Захирамжид:

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын гадна байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, хүүхэд тоглох нөхцөлийг бүрдүүлэхийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, СӨХ-д үүрэг болгожээ.

Түүнчлэн осол, эрсдэлээс сэргийлж биеийн тамир спортын болон тоглоомын талбайн хашаа, хашлага, тоглоомын бүрэн бүтэн байдлыг хангаж, анхааруулга, заавар, зөвлөмж байршуулах ажилд хяналт тавихыг Мэргэжлийн хяналтын байгууллага болон дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудад даалгасан байна.

Холбоотой сэдвүүд

хот хот2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.