Та тамхи худалдан авахдаа төлбөрийг нь эрүүл мэндээрээ төлдөг гэдгээ мэдэх үү?

peak.mn
04 сарын 20, 2020

Тамхи хаях үе шатыг хүргэж байна. 

1. Тамхинаас чөлөөлөгдөх тэмдэглэлт явдал

  • Одоо тамхи миний дайсан, тамхитай холбоотой бүгдийг устгах төлөвлөгөө хий
  • Баяр тэмдэглэх “би чөлөөтэй боллоо” гэж хэлэх
  • Хаях Тамхи, асаагуураа хогийн саванд хий
  • Цэвэрлэх бүх үнсний саваа цэвэрлэж өөрөөсөө холдуул
  • Утсаар ярих Хэн нэгэнд тамхиа хаяж байгаагаа хэл

—  Өөрийн сонголтоо бататгах

—  Би тамхичин биш байхаар шийдсэн!

—  Би тамхи татдаггүй байхаар шийдсэн!  гэж дахин давтан хэл.


2. Гэр бүл болон найз нөхдөөсөө тусламж хүсэх

—  Гэр бүлийнхэн болон ханиасаа, хамтран суралцдаг болон ажилладаг нөхдөөсөө, найзаасаа тусламж хүс

—  Тамхи татдаггүй хүн байвал танд тусламж дэмжлэг болж чадна.

—  Тэдэнд өөрийнхөө шийдвэрийг хэл.

—  Тамхи татдаггүй хүмүүстэй холбоотой байж туршлагаа хуваалц.


3. Ухаалаг хооллох нь тамхиа хаяхад туслана

  • Хоолны дэглэм
  • Дархлалын системийг бэхжүүлнэ.
  • Олон төрлийн амин дэм болон эрдэслэг шингэнээр хангана.
  • Бие тань сайжирч хүч чадал нэмэгдэнэ.
  • Бодож сэтгэх чадвар сайжирч сонор сэрэмжтэй гавшгай шалмаг болно.

Хооллох  журам

—  Өдөрт 8-10 аяга ус уу

—  Маш их жимс ногоо идэж жимсний шүүс уу.

—  Кофейн агуулсан цай, кофе болон кола ундаанаас татгалз.

—  Архи бүү хэрэглэ

—  Хэт их идэх,  өөх тостой болон чихэрлэг хоолноос зайлсхий.

—  Өглөөд сайн идэж бай.


“ҮГҮЙ”гэж хэлж сурах

А.  “ҮГҮЙ” гэж хэлэхийн тулд:

  • —  Эргэлзээ тээнэгэлзээгүй шийдвэр гаргасан байх
  • —  Шийдвэрээсээ няцахгүй байх
  • —  Шалтгаанаа тодорхой хэлэх
  • —  Уучлал гуйхгүй, бүрхэг хариулт өгөхгүй байх
  • —  Өөртөө итгэлтэй байдлаа гадна төрх, үйл хөдлөлөөрөө илэрхийлэх
  • —  Ярилцагчтайгаа биеийн байрлалын хувьд нэг түвшинд эрх тэгш харилцах
  • —  Ярилцагчийнхаа нүд рүү эгц харах
  • —  “Найзыгаа бодож татах” гэсэн ойлголтоос татгалзах
  • —  “Дараа болъё” гэж хэлэхгүй байх (Би татахаа больсон)

Б. Тамхиар дайлсан үед татахгүй л байх хэрэгтэй.

  • —  Тамхийг авахгүйгээр эелдэгээр  татгалзаж, шалтгаанаа хэлэх
  • —  Тамхийг худалдаж авахгүй байх
  • —  Гартаа барьсан тамхиа ундаа,  усаар хурдан солих
  • —  Ундаа, ус захиалан авах
  • —  Ундаа, усаа гартаа барьж “гараа завгүй” байлгах

—  “Нэг ширхэгийг татвал мянган ширхэг ч багадна” гэдгийг санах

В. Ширхэг тамхинаас татгалзахын тулд:
Хэлэх шалтгаанууд:

  • —  Тамхинаас гаргах эмчилгээ хийлгэсэн
  • —  “Татья” гэж санал болгохоос нь өмнө өрсөж шалтгаанаа хэлэх
  • —  Ярианы сэдвийг өөрчлөн, сонирхдог сэдвээр нь яриа өрнүүлэх
  • —  Шууд “Үгүй” гэж эрс татгалзах
  • —  Орхиж явах

4. Хорхойгоо дарах төлөвлөгөө боловсруулах:

Хорхой дарах хэд хэдэн төлөвлөгөөтэй байж суралцах хэрэгтэй.

Өөртөө тохирохыг нь сонго.

Хорхой дарах 6 “З”- ийн зарчим

Зарлах
Тамхинаас гарсан гэж өөртөө байнга хэлэх
Зайлсхийх
10 минут хүлээ. Шунан хүсэх байдал эхний 3-5 минут л үргэлжилнэ
Зөв амьсгалах
    
2-3 удаа гүн амьсгалахад л та тайвширна
Зөвхөн ус
Шингэн буцалгасан ус бага багаар шимж уу
Завгүй байх
Өөр зүйл хийх, алхах, бохь зажлах, шүршүүрт орох гэх мэт
Залбирах
Дотоод сэтгэлээсээ тусламж хүс


Танд амжилт хүсье.


Холбоотой сэдвүүд

тамхи зөвлөгөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.