Такси үйлчилгээний эхний км албан ёсоор 1500 төгрөг боллоо

Х.Оргил
01 сарын 17, 2019

Нийслэлийн Тээврийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн таксийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцлээ.

Уг хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасны дагуу 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг км дотор 1500 төгрөг, дараагийн нэг км тутамд 1000 төгрөгөөр тооцохоор тогтоосныг Нийслэлийн тээврийн газраас мэдэгдлээ.Цаашид тус газраас таксины үйл ажиллагааг цэгцэлж, зөвхөн тоолуур, тэмдэгтэй, ялгах өнгөтэй таксийг хотод явуулах аж.

Холбоотой сэдвүүд

такси таксины жолооч

Сэтгэгдэл бичих (17)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.