"Талст молор” компанийн гянтболдын далд уурхайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов

Х.Оргил
08 сарын 26, 2019

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Алтай, Мөст сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Талст молор”, “Булган стар” компаниудын далд уурхайн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геолгоги уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. 

Шалгалтаар “Талст молор” ХХК-ий эзэмшиж байгаа MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гянтболдын далд уурхайд “уурхайг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комисс” ажиллуулаагүй нь нотлогдсон тул улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Мөст сумд үйл ажиллагаа явуулж байгаа "Булган стар" ХХК-д илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын албан шаардлага хүргүүлжээ.

Холбоотой сэдвүүд

лиценз уул уурхайн лиценз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.