Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Танилц: 9 аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа | Peak News

Танилц: 9 аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БОАЖЯ-наас оруулсан 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэмжсэн байна. Ингэснээр эдгээр газрууд тусгай хамгаалалтай газрын тоонд багтаж байгаа юм. Энэ удаа өргөтгөлөөр буюу өмнө нь дархан цаазтай болон тусгай хамгаалалттай байсан хэд хэдэн газрын талбайг нэмжээ. Мөн шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн байна.

Эдгээр 22 газар нь 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарч буй. Өнөөдөр Монгол улсын газар нутгийн 27. сая га газар буюу нийт нутаг дэвсгэрийн 17,8 хувь нь тусгай хамгаалалтанд багтаж байна.

Өргөтгөлөөр:

- Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
- Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл,
- Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
- Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл,
- Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
- Булган гол, Их онгогын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
- Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл,

Шинээр:

- Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
- Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Улз голын эх, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар,
- Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.