Танилц "Гэрээсээ ажил" хувцасны шинэ коллекци

Б.Анхилам
10 сарын 22, 2020

Цар тахлын энэ цаг үед ажил хэрэгч хүмүүс гэрээсээ ажлаа хийж, видео хурлаар бие биетэйгээ уулзах болсон. Энэ нь бизнес хувцаслалтыг өөрчилсөн нь дараах хувцас загварын шинэ коллекциос харж болно.

Канадын хувцас загварын брэнд Henri Vezina тал хувцасласан эрэгтэй моделиуд сошиал ертөнцөд дуулиан тарьж байна. Доогуураа "нүцгэн" хүмүүс Zoom видео хурлын үеэр камераа унтраахаа мартаж fail-дсэн тохиолдлуудаас санаа авсан байна.

Өнгөрсөн 9-р сард Бразилийн Ерөнхийлөгч Болсонаротай видео хурал хийж байсан 20 гаруй бизнесмен залуучууд дотроос нэг нь камераа унтраахаа мартсанаас болж дэлгэцийн баруун доод талд нүцгэн хөл гаргасан байна.

Европын холбооны парламентын видео үеэр Ирландын нэгэн залуу өмд өмсөөгүй байгаа нь харагдсан бол саяхан АНУ-н New Yorker сэтгүүлийн нэрт тоймч 60 настай Жеффри Түүбин доогуураа нүцгэн гарч ажлаасаа халагдсан юм.

Холбоотой сэдвүүд

загвар хувцаслалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.