Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Танилц: Монгол Улсын 'шилдэг ажил олгогч' 15 компани | Peak News

Танилц: Монгол Улсын "шилдэг ажил олгогч" 15 компани

Б.Баясгалан
09 сарын 27, 2019

Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч нарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Нийгмийн даатгалын ерөнхий газарт өчигдөр боллоо.

2018 оны санхүүгийн жилд Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж нийгмийн даатгалд бүрэн хамруулсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд нь илгээж, өр үүсгэлгүй, хамгийн их шимтгэл төлөн нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 15 ажил олгогчийг шалгаруулсан юм.

Шилдэг ажил олгогчоор:

  1. Оюу толгой ХХК, 
  2. Эрдэнэт үйлдвэр ХХК, 
  3. Рэдпафмонгол ХХК, 
  4. ХААН банк, 
  5. ТЭСО групп, 
  6. Болд төмөр ерөө гол ХХК, 
  7. Саппорт сервисис, 
  8. Монголиа ХХК, 
  9. Дархан-Уул аймгийн Улаанбаатар төмөр замын 1-р анги, Цайрт менерал ХХК, 
  10. Санхүү эдийн засгийн их сургууль, 
  11. Эрдэм Транс ХХК, 
  12. Эпирок монголиа ХХК, 
  13. Алтай трест ХХК, 
  14. Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар, 
  15. Хужирт рашаан сувилал гэсэн 15 аж ахуйн нэгж шалгарч, хүндэт өргөмжлөлөө гардан авлаа.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 45,6 мянган ажил олгогчоос шилдгээр нэрлэгдсэн эдгээр байгууллагуудын тугийг жилийн турш нийгмийн даатгалын ерөнхий газрын өмнө мандуулах аж.

Үйл явдлаас гэрэл зургаар хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.