Таван буудлаас Долоон буудал хүртэлх замыг бүрэн хаана

Б.Баясгалан
09 сарын 17, 2019

Таван буудлаас Долоон буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 9 дүгээр сарын 22-ны өдрийн 00:00 цаг  хүртэлх хугацаанд бүрэн хаана.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө  оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо,  Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй  холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил дээрх хугацаанд хийгдэнэ.

Уг ажлын хүрээнд Таван буудлаас Долоон буудал хүртэл 3 цэгт зам сэтэлгээ хийж  авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн  бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Иймд энэ сарын 21, 22-ны өдрүүдэд тус чиглэлээр зорчдог нийтийн тээврийн автобусууд дараах зураглалын дагуу үйлчилнэ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.