Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнасан гэмт хэргийг илрүүлжээ | Peak News

“Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнасан гэмт хэргийг илрүүлжээ

Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант гэх газраас иргэн Б нар нь бусадтай бүлэглэн Нэн ховор амьтны жагсаалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнаж, бусдад зарж борлуулсан үйлдлийг Цагдаагийн албанаас өнгөрсөн 08 дугаар сард илрүүлжээ. 

Мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж, эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох этгээдүүдийг яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Цоохор ирвэс” нь 22 сая төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж тооцон Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.  

Цагдаагийн байгууллагаас хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллахыг уриаллаа.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Холбоотой сэдвүүд

амьтан хамгаалал ирвэс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.