Саруулын Ариунжаргал
06 сарын 05, 2018
2018 оны 3-р сарын 25-26-ний өдрүүдэд ОХУ-н кемерово хотын худалдааны төвд томоохон хэмжээний гал гарсан.
Кемерово хот нь "кемерово" мужийн засаг захиргааны төв бөгөөд ОХУ-д хүн амын тоогоороо 30-д, газар нутгийн хэмжээгээрээ 50-д ордог баруун Сибирийн томоохон хот юм. Хотын "Өвлийн интоор" худалдааны төвд энэхүү гал гарсны улмаас олон хүний алтан амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарч, Орос орон нэгэнтээ уй гашууд автан, гурван өдрийн эмгэнэл зарлан байсан цаг саяхан. Тэд одоо ч энэ үйл явдлыг мартаагүй.
2013 онд “зимняя вишн” худалдааны төв нь нээгдсэн. 4-н давхартаа 3-н танхимаас бүрдсэн 542 хүний суудалтай кино театр, хүүхэд саатуулах тоглоомын төв, биллиард, фитнес клуб мөн 20м урттай усан бассейнтай байжээ.
Гал гарсан түүх
3 дугаар сарын 25-ны ням гарагийн 16 цаг 04 минутын үед худалдааны төвөөс галын дуудлага өгчээ. Тэр үед гал худалдааны төвийн 4 давхарт байрлах хүүхдийн тоглоомын төвд гарч эхэлсэн юм. Гэвч галын дохиололын нэг нь ч ажилласангүй. Фитнесс төв, мөсөн гулгуурын талбайд байсан хүмүүс аюулгүйн гарцтай ойрхон байсан тул түргэн хугацаанд гарчээ.
Тэр мөчид кинотеатрын 1-р танхимд 256, 2-р танхимд 110, 3-р буюу хамгийн жижиг танхимд 41 хүн үзвэр үзэж байсан юм. 1 болон 2-р танхимд үзвэр үзэж байсан хүмүүст билет шалгагч гал гарсан тухай ирж мэдэгдсэн тул хүмүүс гарч амжиж. Айж сандарсан зарим хүмүүс дээвэр рүү хоолойгоор гарч галын машин ирэх үед үсэрч эхэлсэн юм.
Гал маш хурдацтай газар авсан учраас хүүхэлдэйн кино гарч байсан хамгийн жижиг танхим дахь хүмүүст мэдэгдэж чадаагүй. Тэд хүүхэлдэйн киногоо үзэж дуусаад гартал утаагаар дүүрсэн байж. Кино танхим аюулын гарцтай ч түгжээтэй байсан хэрэг. Сандралдсан хүмүүс хаалгыг эвдэж онгойлгосон боловч цаана нь мөн гал дүрэлзэж, утаа дүүрэн байсан тул хүмүүс гарч чадалгүй үлджээ. Тэднээс эхнийх нь 15 минутын дараа ухаанд алдсан гэдэг. Харамсалтай нь тэнд байсан хүмүүсээс хэн нь ч амьд үлдэж чадаагүй юм.
25-ны өдөр 23: 07 минутанд ил шаталтыг зогсоосон ч гал цаашид далд шаталт явагдсаар байсан. Галыг унтраахад 840 хүн 195 техник, 2 нисдэг тэрэг оролцсон юм.
Гал худалдааны төвийн 1600 м2 талбайд тархан 2 өдрийн турш дүрэлзэн асчээ. Галын улмаас 64 хүн нас барж, 41 хүүхэд 38 насанд хүрсэн хүн ор сураггүй алга болсон юм. Галын үед ослын гарцууд түгжээтэй байсан нь олон хүн амиа алдахад нөлөөлжээ. Кемеровогийн түймрийн үед цонхоор үсэрсэн 11 настай Сергей Москаленко хүү гэр бүлээсээ ганцаар амьд үлдэж дэлхий нийтийг шимшрүүлсэн билээ.
Мөн тус төвийн амьтны хүрээлэнгийн 25 төрөл зүйлийн 200 гаруй амьтад түгжээтэй торондоо үхсэн юм.
Олон хүн амь үрэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлс:
Барилгын норм ба дүрэм, галын аюулгүй ажиллагааны дүрэм, журам ямар чухал болохыг Кемерово хотын “зимняя вишн” худалдааны төвийн гал бидэнд нэгийг сэрэмжлүүлэх мэт.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.