Төрийн ордонд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоолоо

Х.Оргил
12 сарын 08, 2020

Төрийн ордны зүүн жигүүрт 15:40 минутаас эхлэн гурван цагийн хөл хорио тогтоожээ. 

Энэхүү жигүүрийн хоёр давхрын нэг ажилтнаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу эерэг гарсан сураг байна. 

Өнөөдөр ордонд хэд хэдэн байнгын хороо болон дэд хороод хуралдсан. Мөн 17:00 цагаас УОК хуралдахаар тов зарлаад байсан юм.

Төрийн ордны зүүн жигүүрт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гишүүдийн автомашиныг ордны хашаа руу нэвтрүүлэхгүй байгаа аж.

Холбоотой сэдвүүд

вирус илрүүлэгч коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.