Тусгай хэрэгцээт мэргэжлийн багш бэлтгэх галт тэрэг 30 жилийн дараа дахин хөдөллөө

Б.Баясгалан
08 сарын 29, 2018

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар 2018 онд МУБИС дээр Тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийг байгуулж, 96 оюутан суралцуулж буй юм. 

Үүнээс гадна 30 жил тасраад байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд аливааг зааж, сургах мэргэжлийн багш бэлтгэх галт тэргийг дахин хөдөлгөлөө. 

Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, нийгэмшүүлэхэд зааж сургах арван багшийг ОХУ-ын Иркутск хотын Боловсролын их сургуульд бэлтгэхээр болсон байна. Суралцахаар сонгогдсон оюутнуудын суралцах зардлыг төр 100 хувь дааж, сургуулиа төгсөөд тусгай сургуульд багшлах албан ёсны гэрээ байгуулжээ. 

Ийнхүү 30 жил тасарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах багш бэлтгэх буухиаг үргэлжлүүлэх арван оюутан өнгөрсөн даваа гарагт ОХУ-ыг зорилоо. 


Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.