Б.Баясгалан
11 сарын 25, 2020
Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нээлттэй болсон. Гэхдээ нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас олгож буй тусгай зөвшөөрөл бүхий QR кодыг онлайнаар авч, хуваарьт цагуудад зорчих юм.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар Э.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрээр "13 төрлийн чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчид болон байгууллагын тээврийн хэрэгслүүдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар хариуцан олгож байгаа. Үүнд цагдаагийн байгуулага хяналт тавин ажиллаж байна.
Иргэд QR бүхий тусгай зөвшөөрлөө хэвлээд авчихсан байх ёстой. Гэхдээ томоор буюу А4 хэмжээтэй хэвлэхгүй. А5 хэмжээтэй хэвлэнэ. Томоор хэвлээд урд шилэндээ наахаар үзэгдэх орчин хязгаарлах тул иргэд биедээ авч явж байгаа нь хяналт шалгалтад хүндрэл учруулж, цагдаа гаднаас нь шалгах боломжгүй болгож буй юм.
Та тусгай зөвшөөрлөө онлайнаар хүлээж авсан бол А5 хэмжээтэй хэвлээд автомашиныхаа урд талын шилний /жолоочийн эсрэг талд /дээд юмуу доод буланд нааж байрлуулна. Ингэснээр зам дээр үүрэг гүйцэтгэж буй цагдаа нар шалгах төхөөрөмжөөрөө таны QR кодыг машины гаднаас нь уншуулаад шаардлагатай мэдээллүүдийг авчихна.
Хэрвээ хуваарьт бус цаг дээрээ хөдөлгөөнд оролцсон бол тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлтийг Нийслэлийн онцгой комисст хүргэж ажиллаж байгаа. Тиймээс тусгай зөвшөөрөл авсан жолооч нар зөвшөөрөл дээрх оногдсон хуваарьт цагтаа замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай.
Мөн байгууллагын гүйцэтгэж буй үүргээс хамаараад бүх цагт хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг олгож байгаа.
Зарим иргэн хэвлэж авч амжаагүй гээд утаснаасаа QR кодыг уншуулна гэж байна. Энэ нь цагдаа жолооч хоёр ойртож, эрсдэл үүсгэх учир заавал хэвлэсэн байх шаардлагатай.
Хуурамчаар тусгай зөвшөөрөл хэвлээд юмуу, өөр машины тусгай зөвшөөрлөөр хөдөлгөөнд оролцох боломж байхгүй" хэмээлээ.
QR код бүхий тусгай зөвшөөрлийг цахимаар авах заавар
Машины мэдээлэл цагдаад харагдах байдал
Тусгай зөвшөөрлийг хэрхэн авах талаар эрх бүхий 13 байгууллага, тэдгээрийн ажилчид нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын 18001200 дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 чиглэлийн байгууллага
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.66.101] ・ 2020.11.30 Хариулах
Энэ ер нь ямар ач холбогдолтой юм бэ, өөрсдөө ажил гаргачаад, одоо хүсэлт гаргахад 10 хоногийн сунгасан хөл хорио чинь дуусчих юм бишүү
Зочин [124.158.87.189] ・ 2020.11.29 Хариулах
QR kodoo todorhoi bolgooch... haana ymar gazar handah be kod ugch BGA yu
Зочин [192.82.68.207] ・ 2020.11.25 Хариулах
Энэ 18001200 байнга ярьж байна гэдэг хариу өгөх юм. Бас QR код материал өгөхөөр одоо олгохгүй гэх юм. Яаж тэгээд авах ёстой юм бэ. Мэдээлэл байхгүй байж байгаад мэдээллийг нь аваад материал өгөхөөр хүлээж авахгүй. Qr КОД олгогдоод дууссан гэх юм. Үнэндээ энэ шийдвэр хэнд хаана үйлчилж байгааг сүүлдээ ойлгохоо байлаа. Тэгсэн мөртлөө жижиг тэргүүд тийм бичигтэй явах юм. Нөгөө байгууллагын борлуулалтын машинд болохоор олголт дууссан гэх юм. Үнэний талаар сурвалжлаад тодорхой болгоод өгөөч
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь