Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 30, 2017
Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулагдах гэж байна.
“UB food festival” нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүст ресторан зоогийн газрууд чанартай, амтлаг хоол хүнсээр үйлчилж олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах ажээ.
“UB food festival” арга хэмжээний хөтөлбөр:
2017.09.02
16:00 – 16:20 UB Food Festival – ийн нээлтийн үйл ажиллагаа
16:20 – 16:35 Язгуур урлагын тоглолт
16:35 – 17:10 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн
17:10 – 17:25 SaybeatBeatbox Crew үзүүлбэр
17:25 – 17:40 Саксфончин Сүхээгийн үзүүлбэр
17:40 – 18:10 Хэн хамгийн олон Burger идэх вэ тэмцээн
18:10 – 18:35 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
18:35 – 19:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн
19:25 –20:05 Рок поп дуучдын тоглолт
20:05 – 20:30 Nature Dance Production эртний галын бүжиг болон хатдын бүжгийн үзүүлбэр
20:30 – 21:30 DJ Show /DJ D-Hopes/
21:30 – 22:00 Xome Entertainment дуучид болон флаш моб бүжгийн үзүүлбэр
22:00 – 00:00 Гудамжны шилдэг тогооч тэмцээн
2017.09.03
14:00 – 18:00 Light Street Cosplay & Comic шилдэг cosplay шалгаруулах тэмцээн
18:00 – 18:35 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн
18:35 – 20:05 Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр
20:05 – 20:35 Хэн хамгийн олон бургер идэх вэ тэмцээн
20:35 – 21:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн
21:25 – 22:10 Үүнийг хэрхэн хийдэг вэ? Хоол хийх зөвлөгөө болон сургалт
22:10 – 22:25 Saybeat beatbox crew Beatbox үзүүлбэр
22:25 – 22:40 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
22:40 – 23:10 Гудамжны шилдэг хоолтой газар шалгаруулах үйл ажиллагаа
23:10 – 00:00 DJ Show /DJ Lynage/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.