Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Өчигдөр 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврээр 24293 хүн зорчжээ | Peak News

Өчигдөр 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврээр 24293 хүн зорчжээ

Х.Оргил
11 сарын 17, 2020

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж буй. Өчигдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 20 аж ахуйн нэгжийн 827 тээврийн хэрэгсэл гарсан бөгөөд автобуснуудыг  рейс бүрт 19 эцсийн зогсоол, 10 дундын зогсоолуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн байна. 

Улс даяар бэлэн байдлын зэрэг шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн автобуснууд цагийн тусгай горимоор явж буй.  

Өчигдөр өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 24293 хүн зорчжээ.  Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн зорчигч урсгалын судалгааг тээврийн хэрэгслүүдэд байрлуулсан  хяналтын камерыг ашиглан хянаж байгаа аж.  

Зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд хүн хоорондын зайг 1.5 метр байхаар санамж нааж зорчигчдод мэдээллэх ажлыг Авто тээврийн хяналтын улсын байцаагч болон Зорчигч тээврийн нэгдэл, Зорчигч тээвэр-3, Сити баз консултинг ХХК хамтран хийж  байна.

Нийтийн тээврийн газраас автобусны  жолооч нарт халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, зорчигч болон  жолоочийг тусгаарлах хаалт хэрэгслээр бүрэн хангаж ажиллахыг аж ахуй нэгжүүдэд үүрэг болгосон. Энэ ажлын хэрэгжилтэд мөн Авто тээврийн хяналтын улсын байцаагч нарыг хяналт тавьж ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой сэдвүүд

коронавирус хот2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.