Өмнөд Солонгост Монгол Улсын иргэн нутагт нэгтнээ хөнөөн амиа егүүтгэжээ

Х.Оргил
01 сарын 15, 2019

Өмнөд Солонгост хүн амины гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан Монгол улсын иргэний цогцос Умард Гёнсан мужийн Гуми хотын ойролцоох уулнаас Бямба гарагт олджээ.

Нас барсан монгол хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан ажээ. Тэрбээр хэрэгт холбогдсоны дараахан модноос дүүжлэн амиа хороосон байсныг Гуми хотын цагдаагийн газар өчигдөр мэдээлсэн юм. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт нутаг нэгтнээ Гуми дахь гэрт нь хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэж байсан аж.

Холбоотой сэдвүүд

амиа хорлох амиа егүүтгэх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.