Үндэсний баярын өдрийн жагсаалаа үзүүлэхийн тулд хагас сая гаруй ядуу өрхөд зурагт бэлэглэнэ

Э.Мөнхтуяа
09 сарын 30, 2019

Хятадын засгийн газрын хэд хэдэн агентлагууд, амьжиргааны түвшин доогуур ядуу өрхүүдэд 620,000 зурагт тараах шийдвэр гаргажээ. 

Уг 32 инчийн LCD зурагтыг 24 мужид тараах аж. Ингэснээр сүрт жагсаалын бүх нийтээрээ үзэх боломжтой болох юм. 

Мөн телевизийн сувгийн багц үйлчилгээ, түүний дотор захиалагчийн төлбөр болон бусад холбогдох зардлыг ч даах аж. Учир нь орон нутгийн захиргаанаас бүх зардлыг төлөх болно гэж ХКН-ын Төв Хорооны Ил тод байдлын хэлтэсийн мэдэгдэлд дурджээ.

Ерөнхийлөгч Ши Жиньпин нь 10 дугаар сарын 1-ний өдөр болох жагсаалд оролцох 59 ангийн 15,000 цэрэг, 160 гаруй нисэх онгоц, 580 идэвхтэй зэвсгийн системд үзлэг хийнэ гэж генерал Май Кай Жижүн мягмар гарагт Бээжинд болсон хэвлэлийн бага хуралын үеэр мэдэгдсэнийг Өмнөд Хятадын өглөөний пост мэдээлжээ.


Холбоотой сэдвүүд

70жил жагсаал хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.