Б.Баясгалан
11 сарын 27, 2019
“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. |
БҮРЭН ТЭТГЭВЭР |
1. Энгийн өндөр насны тэтгэвэр: -Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд-20 жил 6 сар ба түүнээс дээш -Нас: эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл Эсхүл: -Шимтгэл төлсөн байвал зохиххугацаа:2019 онд 20 жил-20 жил 5 сар -Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар өөрөө хүсвэл |
2. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр: - Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил - Нас:эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл |
3.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр: |
4. Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр Даатгуулагч доорхи ажил мэргэжлээр 20-иос доошгүй жил эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил тухайн ажил мэргэжлээр ажилласан бол өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Үүнд: Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад:
|
5.Бусад нөхцөлийн тэтгэвэр: Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. |
ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР |
-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2018 онд 10-20 жил |
Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ: |
2019 онд өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилийн буюу 72 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус бодож нэмэгдэл олгоно. |
Бүрдүүлэх материал: |
|
МАЛЧИН ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР |
Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/,цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна. |
Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: |
Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:
|
Малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:
Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа:
|
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРСОН 2019 ОНООС МӨРДӨХ ӨӨРЧЛӨЛТҮҮД Улсын Их Хурлаас 2018.02.02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар дор дурдсанаар нэмэгдүүлсэн. Үүнд: ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАС УИХ-аас 2018.02.02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр өөрчилсөн. Өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааны шатлал ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ДУНДАЖ ЦАЛИН
|
Мөн хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа цахимаар тооцож үзэх зааврыг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих (22)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.5] ・ 2022.01.24 Хариулах
eresteliin 10jil tetgewert orgil
Зочин [89.177.72.73] ・ 2021.02.01 Хариулах
bi Czechees bichij baina mongold 13 jjil end 13 jil ajillasan niit 26 jil tetgevree togtoolgoh gesiin tulsun jiliin shimtgeleer .getel 2 ulsiin hoorond hiigdeh geree helzel mash ih udlaa .bid yah ve ? ene talaar hariu uguuch .solongos, ungar ulsuud hiigdsen .
Зочин [202.9.40.50] ・ 2020.09.12 Хариулах
сайн байна уу.энжөдоийнмэнд хүргэё .автобус баазад ажилдаг шалгагч нар өжлын хүнд нөхцөлд орох уу.
Зочин [66.181.161.18] ・ 2020.08.13 Хариулах
Hund nuhtsuld ymar mergiluud otoh vre
Зочин [66.181.161.12] ・ 2020.08.12 Хариулах
4 huuhedtei hun 13 jil nigmin daatgal tolson 52 nastai tetgewert ori geheer odoo 7jilin nigmin daatgal tol gd bna yah we
Зочин [66.181.161.67] ・ 2020.01.12 Хариулах
Hugtsaat tsergiin albiig 1990 ond 2jileer haasnaas hoish 30 aad jil tsergiin burtgelg burtguuleegui bol ene 2 jil orhuu
Зочин [66.181.161.110] ・ 2020.01.09 Хариулах
Барилгын шавар будагчин засал чимэглэлч ажлыг 10 жил хийсэн нд шимтгэл 21 жил төлсөн 46 настай эмэгтэй хөдөлмөрийн хортой нөхцлөөр ө.н тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан боловч ..хнх яамны 77 р тушаалын хавсралтад хортой хүнд нөхцөлд хоёуланд нь шаварчин будагчин гэж орсон байна ..хийдэг ажил нь адилхан хорддог нөхцөлд байдаг .энэ жагсаалтад шаварчин будагчин засал чимэглэлчийг хортой нөхцөлд оруулах талаар хаана хандах вэ
Зочин [66.181.161.125] ・ 2020.01.06 Хариулах
Сайн уу хөдөлмөрийн дэвтэрт ажлаас гарсан тушаалгүй үeд яах вэ үйлдвэрчний эвлэлийн дэвтэр бгаа энэ баримт болох уу
Зочин [66.181.188.159] ・ 2020.01.05 Хариулах
Eregtei hyn 20 jil n.d tulsun hyn odoo 59 tei tuluhgyi hyleej bj bolhyy nas bolhoor dood hemjeegeer garhaar
Зочин [66.181.161.56] ・ 2020.01.05 Хариулах
Улсад 33жил ажилласан үүний 20жил нефьтийн салбарт ажиллаж бна тэтгэвэр тогтоолгох боломж бна уу
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаа 5 жилийн дундаж цалингаар өөрчлөх хүсэлт илгээх заавар
П.Мөнгөнсор ・ 12 сарын 08, 2023
Нийгэм
Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх төслийг дэмжлээ
Х.Оргил ・ 04 сарын 10, 2019
Нийгэм
21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв
Х.Оргил ・ 12 сарын 30, 2019
Дэлхий
Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ
Peak.mn ・ 12 сарын 11, 2019
Нийгэм
"Зарим улсад ажиллаж буй иргэд тус улсаасаа тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой"
Б.Баясгалан ・ 11 сарын 20, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.