Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн дунд тандалт явуулахад халуурсан шинж тэмдэг илрээгүй гэв

Х.Оргил
04 сарын 30, 2020

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-301 тусгай үүргийн онгоц 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрлөө. 

Улсын онцгой комиссын шийдвэрээр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч тандалт хийхээр нислэгийн багт орж явсан гэв.

ОМ-301 нислэгийн нийт 224 зорчигч, нислэгийн багийн бүрэлдэхүүний биеийн халууныг термо-камераар хэмжиж эрүүл мэндийн хуудас бөглүүлж авч тандалт хийж ажиллалаа. Тандалтын явцад халуунтай /+37 хэмээс дээш/ болон өвчний шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй.

Холбоотой сэдвүүд

коронавирус миат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.