Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Үр тариа, хүнсний ногоог 18 дахин илүү үр дүнтэй ургуулах боломж | Peak News

Үр тариа, хүнсний ногоог 18 дахин илүү үр дүнтэй ургуулах боломж

Судлаачид хиймэл фотосинтезийн тусламжтайгаар биологийн фотосинтезийн хэрэгцээг бүрмөсөн алгасаж, нарны гэрлээс хамааралгүй хоол хүнс бүтээх аргыг олж илрүүлжээ.

Тэд нүүрстөрөгчийн давхар исэл, цахилгаан, усыг цууны үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох ацетат болгон хувиргах хоёр үе шаттай электрокаталитик процессыг ашигласан гэнэ.  

Энэхүү систем нарны гэрлийн тусламжтайгаар хүнс үйлдвэрлэх явцад сайнаар нөлөөлөөд зогсохгүй зарим төрлийн хүнсний ногоо, үр тариаг 18 дахин илүү үр дүнтэй ургуулах боломжтой аж.

Тухайлбал эрдэнэ шишээс гаргаж авсан элсэн чихрийн тариалалтад энэ аргыг ашигласнаар 18 дахин илүү эрчим хүчний хэмнэлттэй байж болохыг эрдэмтэд тогтоожээ.

Делавэрийн их сургуулийн профессор Фэн Жяо "Манай лабораторид боловсруулсан хамгийн сүүлийн үеийн хоёр үе шаттай CO2 электролизийн системийг ашигласнаар бид ердийн CO2 электролизийн замаар нэвтрэх боломжгүй өндөр үр дүнд хүрсэн" хэмээн  онцолжээ. 

Мөн судалгааны багийн ахлагч Элизабет Ханн "Бид биологийн фотосинтезийн оролцоогүйгээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг организмуудыг ургуулж чадсан. Энэхүү технологи нь биологийн фотосинтез дээр суурилсан хүнсний үйлдвэрлэлтэй харьцуулахад нарны энергийг хүнс болгон хувиргах илүү үр дүнтэй арга юм" хэмээн онцолсон байна.

Энэ аргаар вандуй, улаан лооль, будаа, рапс, ногоон вандуй зэргийг тариалах бүрэн боломжтой хэмээн судлаачид үзжээ.

Хиймэл фотосинтез нь хөдөө аж ахуйг нарнаас бүрэн хараат байлыг өөрчилж уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хүнс тариалахад үүсээд байсан олон асуудлыг шийдвэрлэж чадахуйц том нээлт болжээ.

Үр дүнд нь хөдөө аж ахуй эрхлэх боломжгүй газар нутгуудад үр тариа тариалах нөхцлийг бүрдүүлэх аж. 

Хүнсний үйлдвэрлэлийн энэхүү арга барилыг НАСА-гийн Deep Space Food Challenge-д илгээж эхний шатанд шалгарсан байна. Deep Space Food Challenge нь сансрын урт хугацааны нислэгт хамгийн бага орц шаардаж, аюулгүй, тэжээллэг, амттай хүнсний бүтээгдэхүүн гаргах шинэлэг хүнсний технологийг шалгаруулдаг олон улсын тэмцээн юм.

"Хэзээ нэгэн цагт харанхуйд болон Ангараг гаригт улаан лоолийн ургамал ургуулдаг аварга том хөлөг онгоцнууд байна гээд төсөөлөөд үз дээ.” гэж UC Riverside төвийн ургамлын өөрчлөлтийн судалгааны газрын мэргэжилтэн Марта Орозко-Карденас хэлсэн байна.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.