Peak.mn
11 сарын 10, 2026
Монгол Улсын Их Хурал, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Скаутын Холбоо хамтран “Өсвөрийн парламент хөтөлбөр”-ийг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.
Өсвөр үеийнхний парламентын боловсролыг дээшлүүлэх, хүний эрх, ардчилал, хууль тогтоох үйл явцын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилгуудыг сурталчлах, хувь хүний хөгжлийг дэмжих, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилготой үндэсний хэмжээний хөтөлбөр юм.
“ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ-2026” хөтөлбөр “Нээлттэй парламент”, “Өсвөр үе-Сэтгэл зүй” сэдвийн хүрээнд хэрэгжих бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид бүртгэлд материалаа илгээх боломжтой юм.
https://forms.gle/cAK8KuHXUDPgUCqS7 Энэ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтын бүртгэл 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23:00 цаг хүртэл явагдана.
Хөтөлбөрт нийт 126 сурагчийг сонгон шалгаруулах бөгөөд тус сурагчдын мэдээллийг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн болон “Өсвөрийн парламент хөтөлбөр” -ийн цахим хуудсанд байршуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Өсвөрийн парламент хөтөлбөрийн фэйсбүүк хаягаар орж авна уу.


Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.