Уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд хаврын мод тарих ажилд нэгдлээ.


Цөлжилт, шороон шуурганаас сэргийлэх, хөрсний доройтлыг бууруулах зорилгоор говийн бүсийн хөрс, уур амьсгалд тохирсон модлог ургамлыг тарималжуулах, хамгаалалтын зурвас байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд компанийн мод үржүүлгийн “Эрдэнэс” агропаркт үрээр бойжуулсан жигд, гүйлс, бүйлс, шар хуайс зэрэг говийн нөхцөлд дасан зохицох чадвартай мод, бут сөөгийг тарилаа.


Уурхайчид тарьсан модоо тогтмол усалж, арчлан хамгаалж, уурхайн бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Холбоотой сэдвүүд

этт этт20

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.