Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Крымийн гүүрийн төмөр замын хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ | Peak News

Крымийн гүүрийн төмөр замын хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

Peak.mn
12 сарын 23, 2019

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 12 дугаар сарын 23-нд буюу өнөөдөр болох Крымийн гүүрийн төмөр замын хэсгийн хөдөлгөөнийг нээх ёслолд оролцоно гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

ОХУ-ын төрийн тэргүүн мөн гүүрийг барьсан ажилчидтай уулзаж, тээврийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөөг салбарын удирдагчидтай хэлэлцэх ажээ.

Холбооны улсын замын агентлаг Крымийн гүүрийн төмөр замын хэсгийг ашиглалтад оруулах зөвшөөрлийг 12 дугаар сарын 18-нд өгчээ. Байгаль орчин, технологи, цөмийн хяналт шалгалтын холбооны алба уг байгууламжийн "технологийн бэлэн байдлыг" өмнө нь баталгаажуулсан байна.

Крымийн гүүрээр явах галт тэргүүдийн тасалбарыг 11 дүгээр сарын 8-наас худалдаж эхэлжээ. Санкт-Петербургээс Крымийн хойгийг зорих эхний галт тэрэг өнөөдөр хөдөлнө. Түүнчлэн Москва, Симферополь хооронд хоёр давхар дөрвөн галт тэрэг  явах бөгөөд эдгээр галт тэрэг явж эхлэх хугацааг 12 дугаар сарын 24-нд товложээ.

Харин ОХУ-ын нийслэл хотоос Севастополиор дамжин Симферопольд хүрэх галт тэрэг 2020 оны хавраас зорчигч тээвэрлэж эхэлнэ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

в.путин крымийн гүүр

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.