Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Вьетнам улс Хятадтай хил залгаа төмөр замын өртөөгөө түр хаав | Peak News

Вьетнам улс Хятадтай хил залгаа төмөр замын өртөөгөө түр хаав

peak.mn
02 сарын 25, 2019

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун айлчлах гэж буйтай холбоотойгоор Вьетнамын эрх баригчид Хятад улстай залгаа хилийн бүсэд оршдог Лангшон мужийн Донгданг төмөр замын өртөөг түр хаасан байна. Энэ тухай энэ сарын 27, 28-нд Ханой хотод болох БНАСАУ-АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилд оролцож буй эх сурвалж мэдээлжээ.  

“Төмөр замын өртөөг хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 2 хүртэл түр хаасан” гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Эх сурвалж мөн “БНАСАУ-ын тусгай галт тэрэг хоёрдугаар сарын 26-нд Донгданг өртөөн дээр ирэх төлөвтэй байгааг” мэдээлжээ. Умард Солонгосын төлөөлөгчид уг өртөөнөөс автомашинаар Ханой хотод очих аж. Донгданг буудалд өндөр дээд түвшний зочдыг хүлээн авахад хэдийнэ бэлтгэж эхэлсэн бөгөөд их цэвэрлэгээ хийж, барилгын будгийг сэргээн, амьд цэцэгсээр чимэглэжээ.

БНАСАУ-ын удирдагч хоёрдугаар сарын 23-ны үдээс хойш хуягт галт тэргээрээ Пхеньяны төмөр замын буудлаас Ханой хотыг зорьсон байна. Тэрбээр 4100 гаруй км замыг туулан Вьетнамын нийслэл хотод очих юм.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн ням гарагт мэдээлснээр, Ким Жөн Уныг Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ Төв хорооны /ТХ/ орлогч дарга Ким Ён Чоль, СХН-ын ТХ-ны олон улсын асуудал хариуцсан хэлтсийн дарга Ли Су Ён, СХН-ын ТХ-ны боловсон хүчний асуудал хариуцсан орлогч дарга Ким Пён Хэ, СХН-ын ТХ-ны санхүүгийн хэлтсийн дарга О Су Ён, Гадаад хэргийн сайд Ли Ён Хо, Батлан хамгаалахын сайд Но Гван Чоль нар дагалдан явж байгаа аж. БНАСАУ-ын төлөөлөгчдийн багийн бүрэлдэхүүнд мөн Ким Жөн Уны төрсөн дүү, СХН-ын ТХ-ны нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон багтжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS

Холбоотой сэдвүүд

вьетнам хил хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.