Япон, БНСУ-ын аялал жуулчлалыг сэргээхийг уриалжээ

Peak.mn
10 сарын 28, 2019

Япон, БНСУ-ын хоорондох дипломат маргааны улмаас өнгөрсөн наймдугаар сард Японоор аялсан гадаадын жуулчдын тоо буурчээ. Иймээс тус улсын ялал жуулчлалыг сэргээхийн тулд хоёр талын харилцан солилцоог нэмэгдүүлэхийг тус хоёр улсын Аялал жуулчлалын сайд нар уриалжээ.


Японы Аялал жуулчлалын сайд Казүёши Акаба өнгөрсөн ням гарагт БНСУ-ын Аялал жуулчлалын сайд Пак Ян Вотой уулзсаны дараа сэтгүүлдэд мэдээлэл өгчээ. Талууд хоёр талын харилцан солилцоог нэмэгдүүлэхийн чухалыг онцолсон байна. 


Япон, БНСУ-ын Аялал жуулчлалын сайд нар Японы хойд нутгийн Хоккайдо мужид болсон “Их 20”-ийн аялал жуулчлалын асуудлаарх уулзалтад оролцжээ. Хоёр талын харилцааны асуудлын улмаас өнгөрсөн есдүгээр сард Японоор аялсан БНСУ-ын жуулчдын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 58 хувиар буурчээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

солонгос япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.