Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Япон руу хөдөлмөрийн гэрээгээр ажилтан илгээх талаар МЭДЭГДЭЛ гаргалаа | Peak News

Япон руу хөдөлмөрийн гэрээгээр ажилтан илгээх талаар МЭДЭГДЭЛ гаргалаа

Б.Баясгалан
03 сарын 13, 2019

Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр “Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажилтнаар ажиллахад зуучилна” гэсэн зар ихээр явуулж буйтай холбогдуулан дараах сэрэмжлүүлэг, мэдээллийг хүргүүлж байна.

Тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд ажиллах хүч гадаадад илгээх нь хуулиар хориглосон үйл ажиллагаа юм. Тус яам нь Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндсэн ажилтан илгээх тусгай зөвшөөрлийг одоогоор ямар ч хуулийн этгээдэд олгоогүй байна. 

Тус яамнаас өмнө олгосон ур чадварын дадлагажигч илгээхэд зуучлах тусгай зөвшөөрөл нь үндсэн ажилтан буюу хөдөлмөрийн гэрээгээр ажилтан илгээх үйл ажиллагаанд хамааралгүй, зөвхөн УР ЧАДВАРЫН ДАДЛАГАГЧ илгээхэд зуучлах тусгай зөвшөөрөл болно.

Иймд Япон Улсад үндсэн ажилтан илгээх, уг агуулгаар олон нийтэд зар түгээх, иргэдийг бүртгэх нь Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлд заасан “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчих” зөрчил болохыг анхааруулж байна.

Зөрчлийн тухай хуулиас

10.13 дугаар зүйл. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчих

1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авч ажиллуулсан, эсхүл ажиллах хүч гадаадад гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Холбоотой сэдвүүд

гэрээгээр ажиллах япон

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.