Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Японд эрэгтэй сайд анх удаа хүүхэд асрах амралт авна | Peak News

Японд эрэгтэй сайд анх удаа хүүхэд асрах амралт авна

Peak.mn
01 сарын 15, 2020

ТОКИО/NHK/. Японы Ерөнхий сайд асан Коизүми Жүн-Ичироогийн хүү, тус улсын Байгаль орчны сайд Коизүми Шинжиро шинээр мэндлэх хүүхдээ асран халамжлах амралтаа авах бодолтой байна.

NHK” телевизийн мэдээлснээр, гэр бүлд нь шинээр хүүхэд мэндлэх үед төрийн албан хаагчдад 3 сарын хугацаатай чөлөө олгодог хэдий ч Коизүми амралтаа хоёр долоо хоногийн хугацаатай авахаар төлөвлөж байна. Үүнээс гадна сайд хийгээд парламентын депутатын хувиар ажил албандаа хохирол учруулахгүйн тулд энэ хугацаандаа ажлын цагаа богино болгох юмуу алсын зайнаас ажил үүргээ биелүүлэх маягаар амралтынхаа хугацааг авах юм гэнэ.  

Түүнчлэн амралтын хугацаанд дүрс бичлэгээр зөвлөгөөн хийж, цахим шуудангаар ажилтнуудтайгаа идэвхтэй харьцахыг зорьж байна. Амралт авах тухай түүний эцсийн шийдвэр нь хүүхэд асран халамжлахад зориулсан амралттай холбоотой Японы нийгэмд тогтсон хандлагыг өөрчлөх хүсэлтэй нь холбоотой аж. 

Хүүхэд асран халамжлахад зориулсан чөлөөг эцэг эхэд хоёуланд нь олгохыг Япон улсад хуулиар зөвшөөрдөг хэдий ч эрэгтэйчүүдийн маш бага хувь нь энэ эрхээ эдэлдэг аж. Хамтран ажилладаг хүмүүсийнхээ нуруун дээр өөрийн биелүүлэх ёстой үүрэг хариуцлагыг даатгаад явахаас ичиж, санаа зовних сэтгэл зүйн хандлага нь үүний гол шалтгаан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

эрэгтэй сайд хүүхэд асрах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.