Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 33,3 хувиар өсөв | Peak News

Зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 33,3 хувиар өсөв

Х.Оргил
09 сарын 06, 2019

Энэ сарын 2-6-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1127 дуудлага мэдээлэл хүлээн авсанаас 740-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж 8 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 6  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. 

Ноцтой зам тээврийн ослуудаас дурьдвал: 

-2019.09.03-ны өдөр 19.00 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын 5-р багийн нутаг “Баруун булаг” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 5 км-т/ шороон замд Даунмаркийн улсын дугааргүй Н жолоочтой мотоцикл  онхолдож, жолооч 44 настай, эрэгтэй Н нас барсан. 

-2019.09.02-ны өдөр 12.20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 1-р баг “Шаварт” гэх газарт / сумын төвөөс баруун тийшээ 15 км/ асфальтан замд Тоёота Приус маркийн автомашины жолооч Мустанг-5 маркийн  улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч  44 настай, эрэгтэй  Б нас барсан гэх мэт ослууд бүртгэгдсэн байна.

Явган хүнийг гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад зам тээврийн осолд өртсөн тохиолдол 5, гарцаар гарч байгаад автомашинд мөргөгдөж гэмтсэн тохиолдол 4 бүртгэгдсэн байна. 

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөх гэмтээх хэлбэрээр 10, мөргөлдөх хэлбэрээр 3, нийтийн тээврийн хэрэгсэлд унаж гэмтэх 1, унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.  

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17 хувиар, гэмтсэн хүний тоо 20 хувиар тус  тус буурч, зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 33,3  хувиар өссөн байна.

Нийслэлийн хэмжээнд гарч буй зам тээврийн ослуудын ихэнх нь явган зорчигч зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн явган хүний гарцтай, гэрэл дохионы зохицуулалттай уулзвар гарцаар зам хөндлөн гарах, жолооч нар уулзвар гарц руу ойртон ирэх үедээ хурдаа сааруулан, гэрэл дохио зөрчихгүй, явган хүний гарцаар гарч буй явган зорчигчийг өнгөрөөж хөдөлгөөнд соёлтой байдлаар оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас сэрэмжлүүлж байна.



Холбоотой сэдвүүд

осол гэмтэл тца

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.