Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Улсын хэмжээнд зам тээврийн осол буурчээ | Peak News

Улсын хэмжээнд зам тээврийн осол буурчээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарласантай холбоотойгоор “Хүн, тээврийн хэрэгсэл, зам, орчин” гэсэн дөрвөн элементийг цогцоор нь авч үзэн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Тухайлбал, 2018 оны эхний улиралд зам, тээврийн ослыг бууруулахтай холбоотой хэлэлцээр, дүрэм журмуудыг боловсруулж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулахаас гадна шугам замын хяналт шалгалтуудыг тогтмол хийж эхэлсэн. Түүнчлэн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийг зорчигч урсгал ихтэй улсын чанартай зам дагуух үйлчилгээний байгууламжид байршуулж, “Хамгаалах бүс” кампанит ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

Үүнтэй холбоотойгоор зам, тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өнгөрсөн оны үзүүлэлтээс улсын хэмжээнд 19,6 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн Зам, тээврийн ослын улмаас нас баралт 33,7 хувиар, гэмтсэн хүн 27,5 хувиар, хүүхэд өртсөн осол 11,2 хувь тус тус буурсан үзүүлэлттэй байгааг холбогдох албаныхан мэдээллээ.
Дашрамд дурдахад, улсын хэмжээнд хүний амь нас хохирсон ослын тохиолдол 80 бүртгэгдсэний 77,5 хувь нь орон нутгийн замд гарсан бөгөөд үүнээс 67 хүний амь нас хохирсон мэдээлэл байна. Харин нийслэлийн хэмжээнд эхний улиралд зам, тээврийн ослын улмаас 20 хүн амь насаа алдсан судалгаа байна.

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

Холбоотой сэдвүүд

зам тээврийн осол зам тээвэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.