ЗТХЯ-ны сайд, дэд сайдаар хэн, хэнийг томилох асуудлаар МАН хуралджээ

Б.Баясгалан
08 сарын 14, 2018

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралджээ. Тус хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайд болон дэд сайдын албан тушаалд хэн, хэнийг томилох талаар хэлэлцсэн байна.

Эдгээр хэлэлцсэн асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ.

Албан бус мэдээллээр тус яамны дэд сайдад УБТЗ-ын замын даргын орлогч Л.Халтар томилох саналыг олонх дэмжсэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.