0-12 насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд энэ сарыг дуустал гэрээсээ ажиллах боломжтой

Б.Баясгалан
04 сарын 09, 2020

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор 0-12 насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ онлайнаар ажиллаад цалингаа авах боломжийг бүрдүүлсэн тогтоолыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа. 

Өөрөөр хэлбэл, дээрх эмэгтэйчүүд энэ сарыг дуустал гэрээсээ ажиллах боломжтой.

Тиймээс байгууллага, хувийн хэвшлүүдийн удирдлага, даргууд Улсын онцгой комиссын энэ шийдвэрийг дагаж, мөрдөх үүрэгтэй гэдгийг Улсын онцгой комиссоос санууллаа.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.