Б.Баясгалан
03 сарын 10, 2020
Улсын онцгой комисс өнөөдөр дахин хуралдаж, шийдвэр гаргалаа.
Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий сайдын санаачилгаар 0-5 насны 3-аас дээш хүүхэдтэй эхчүүдийг 3 дугаар сарын 30-ныг хүртэл гэрээс нь цахимаар ажиллуулах, эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Улсын онцгой комисс мэдээлэл хийснийхээ дараа уг асуудлыг дахин хэлэлцэн хүүхдийн насыг өөрчилж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгав.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Шинэ коронавирус илэрсэн Францын иргэн энэ сарын 2-нд "Аэрофлот"-ын онгоцоор Улаанбаатарт ирсэн. 2-6-ны өдрүүдэд Улаанбаатарт байж байгаад Сайншанд чиглэлийн галт тэргэнд сууж, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд машинаар очсон. 07-ны өдрийн үдээс хойшоос бие нь эвгүйрхэж, эмнэлэгт үзүүлэхэд халуун нь 37.4 байсан. Маргааш өглөө нь халуун нь 38 болсноор ХӨСҮТ рүү шинжилгээг нь явуулсан. Шинжилгээний хариу өнгөрсөн шөнө эерэг буюу коронавирустэй гарсан.
Тус хүн Улаанбаатарт 40 гаруй, орон нутагт 80 гаруй хүнтэй шууд уулзсан байна. Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж, ХӨСҮТ-д тусгаарлаж байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна.
ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг хоёр машинтай, мэргэжлийн тоног төхөөрөмжтэй өглөөний 04.00 цагт Улаанбадрах сум руу явсан. Тухайн хүн гурван өдөр халуурсан учир биеийн байдал нь сайн гэж хэлэхгүй. Мэргэжлийн баг очоод эрүүл мэндийн байдлыг мэдээллэнэ" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (10)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.254.120.234] ・ 2020.03.13 Хариулах
Zarim huvin hevshlinhen ajlaa hii hiihgui bol gar. esvel tsalin olgohgui geh yum. ene zuv uu.
Зочин [202.126.89.6] ・ 2020.03.11 Хариулах
Huviin hevshilturiin baiguullaga shig togtooloor ajillah huuliin undeslelgui gej huuliin heltes ni shiidver gargaad esvel ajilla esvel eeljiin amraltaa av gej bna da
Зочин [150.129.143.23] ・ 2020.03.11 Хариулах
Би хүүгээ гэртээ хараад баймаар л байна ш дээ. Цалинтай чөлөө өгдөгсөн бол...
Зочин [150.129.143.23] ・ 2020.03.11 Хариулах
1 ч бай, 2 ч бай адилхан хүүхэд шүү дээ. Тэдэнд ээжийг нь орлох хүн байх уу
Зочин [150.129.143.23] ・ 2020.03.11 Хариулах
Хүүхдийн тоогоор нь яагаад ялгаварлаж байгаа юм бэ
Зочин [150.129.143.213] ・ 2020.03.10 Хариулах
Тэнэгүүд наад шийдвэр чинь төрийн албанд л үйлчилнэ.Бусад хүмүүс нь яахий
Зочин [43.252.112.71] ・ 2020.03.10 Хариулах
Baga nasnii huuhedtei aavuudiig ch gesen tur Ajilaa ni cholooloh heregtei shdee, 0-4 nasnii 3 huuhedtei Hun bn,
Зочин [66.181.161.35] ・ 2020.03.10 Хариулах
Ajilaa ugvul taarna
Зочин [202.55.188.86] ・ 2020.03.13 Хариулах
Хувиараа ажил хийдэг хүмүүс нь яах вэ ?жнь:ээж нь үсчин хийдэг байж байгаад хүүхэдээ төрүүлээд 2 сар болоогүй нөхөр бас хувиараа ажил хийдэг байж байгаад одоо ажил нь өвчин гээд зогсчхсн 2 хүүхэдээ яаж тэжээх вэ ийм иргэдээ яах вэ улсад ажилдаггүй ч гэсэн адилхан монгол улсын иргэд шүү дээ
Зочин [202.9.40.68] ・ 2020.03.10 Хариулах
Гайтай хүн бэ.их мөнгө хариугаа нэхэж байна даа
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрвөн чиглэлээр Улсын онцгой комисст үүрэг өглөө
Б.Баясгалан ・ 04 сарын 15, 2020
Нийгэм
Ё.Баатарбилэг: 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлнэ
Б.Баясгалан ・ 03 сарын 20, 2020
Нийгэм
Гадаадаас иргэдээ авчрах онгоцонд ХӨСҮТ-ийн баг түргэвчилсэн оношлууртай явна
Б.Баясгалан ・ 03 сарын 26, 2020
Нийгэм
Тусгаарлагдаж буй хүмүүсийн хугацааг сунгаж, иргэдээ авчрах нэг нислэгийг хойшлууллаа
Б.Баясгалан ・ 03 сарын 26, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.