1-5 дугаар ангид "Монгол ёс, хүмүүжил"-ийн хичээл заана

Х.Оргил
08 сарын 20, 2019

Энэ хичээлийн шинэ жилд иргэний боловсрол хичээлийг бүрэн шинэчилжээ.

Тухайлбал 1-5 дугаар ангийн "Иргэний боловсрол" хичээлийн агуулгыг өөрчилж монгол хүн болгон төлөвшүүлэх "Монгол ёс, хүмүүжил" болгон өөрчилсөн байна.

Харин 6-12-р ангид Иргэний ёс зүй хичээл орох юм. Эдгээр сурах бичгийн агуулгыг чамбайруулахын тулд эрдэмтдийн баг ажилласан байна. Мөн агуулгын зураг дээр зургийн баг ажилласан гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцлон хэллээ.

Холбоотой сэдвүүд

монгол ахуй сурахбичиг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.