Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“1000 AI Ambassador” – Хиймэл Оюуны элч бэлтгэх их аялал эхэллээ | Peak News

“1000 AI Ambassador” – Хиймэл Оюуны элч бэлтгэх их аялал эхэллээ

Peak.mn
03 сарын 31, 2025

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Хэнтий аймагт ажиллах үеэрээ 400 гаруй сурагчтай уулзлаа. Энэ үеэр тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “1000 AI Ambassador” төслөө танилцуулсан юм.

Тус яам нь хоёрдугаар сард хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлсэн юм. Энэхүү стратегийн хүрээнд НҮБ-ын хүүхдийн сантай хамтран орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүллээ.

Төслийн хүрээнд “1000 AI ambassador” – ийг төрөл бүрийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагаагаар дэмжинэ. 

Эдгээр манлайлагч нь мэдлэг, ур чадвараа ашиглан хиймэл оюуны тухай ойлголт, цахим ур чадвар, технологийн шинэ хандлагыг олон нийтэд таниулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Мөн хот, хөдөөгийн олон нийтийн хүрээнд хиймэл оюуны хэрэглээ, ач холбогдлыг ойлгуулах сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, иргэдийн дижитал боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Үүнээс гадна, шинэлэг санаачилга, инновацыг дэмжих, хиймэл оюуныг ашиглан нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг судалж, бодит төсөл, үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

Энэхүү хөтөлбөрийн үр дүнд залуу манлайлагчид нь технологийн хөгжилд тэргүүлэгч болж, хиймэл оюуны салбарт мэргэшсэн иргэдийн хүрээг өргөжүүлэх, улс орны инновацын чадамжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Энэ хүрээнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Хэнтий аймгийн 20 сурагчийг Хиймэл оюуны элч төлөөлөгч болгон бэлдэх үүргийг Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд өгч, 20 ширхэг компьютер гардуулан өглөө.

Холбоотой сэдвүүд

дата мэдээлэлтехнологи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.