Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг нээлттэй хэлэлцэнэ | Peak News

1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг нээлттэй хэлэлцэнэ

Х.Оргил
11 сарын 13, 2019

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан боллоо.

Хурал 56.6 хувийн ирцтэй эхэлж,УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох асуудлыгхэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Сүхбат нар санал хэлэв.

Энэхүү хариуцлагатай асуудлаар салбарын сайдаас өөрөөс нь мэдээлэл сонсох, асуултад хариулт авах  шаардлагатай. Сайд өвчтэй гэсэн шалтгаантай учир дараагийн хуралдаанаар хэлэлцэе гэсэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Сүхбат нарын горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 80 хувь  нь дэмжлээ.

Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Эрдэнэс-Тавантолгой болон Эрдэнэс Монгол ХХК, Үнэт цаас, төлбөр тооцооны төв ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн байв.

Иргэд, төрийн бус байгууллагаас 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооноос зохих судалгаануудыг хийж, энэ талаар салбарын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөн, бэлтгэлийг хангасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

1072 1072 хувьцаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.