1072 хувьцааны дансаа нээлгэхдээ эдгээр зөвшөөрөлтэй компанид хандаарай

Х.Оргил
06 сарын 10, 2020

Иргэд дансаа нээлгэхдээ албан ёсны зөвшөөрөл бүхий ҮЦК хандах мөн зохицуулалтад хамаараагүй хувьцаа, бонд авч хохирол амсахаас сэргийлэхийг СЗХ сануулаад байна.

2018 оны хагас жилийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 54 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрээс 37 компани 2018 оны эхний хагас жилийн тайлангаа зохих журмын дагуу ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 компани тайлангаа ирүүлээгүй байна.

Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн оролцогчдын 22 нь андеррайтерийн үйл ажиллагааг дагнаж болон бусад тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаатай хавсран эрхэлж байна.

Иргэн та "Эрдэнэс тавантолгой" ХК 1072 ширхэг хувьцаaныхаа дансыг нээлгэхдээ зөвхөн эдгээр Үнэт цаасны компаниудад хандаарай.

Албан ёсны бүртгэлтэй ҮЦК-ийн жагсаалт




Холбоотой сэдвүүд

1072 хувьцаа хувьцаа үцк

Сэтгэгдэл бичих (266)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.