11 давхраас үсэрч амиа хорлох гэж байсан залуутай ярилцан эсэн мэнд буулгажээ

Х.Оргил
09 сарын 04, 2019

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 32 дугаар байрны 12 давхар барилгын 11 дүгээр давхрын орцны цонхны тавцан дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага өчигдөр НОБГ-т 03:23 цагт иржээ.

Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай очиж, тус байрны оршин суугч иргэн А-тай ярилцаж хийж эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

31 настай иргэн А нь орцны цонхны тавцан дээрээс унаж амиа хорлох зорилготой байсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. 

Холбоотой сэдвүүд

аврагч амиа хорлох

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.