110 кг дэрэвгэр жиргэрүүгийн үр хил давуулахыг завджээ

Х.Оргил
04 сарын 29, 2020

Энэ сарын 6-ний өдөр Монгол Улсын иргэн Г өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны машины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар давуулах гэж байсныг Замын-Үүд дэх Гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Гаалийн Төв лабораторийн энэ сарын 24-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр тухайн ургамал нь дэрэвгэр жиргэрүү гэх  ургамлын үр болох нь тогтоогджээ. 

Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар түүж бэлтгэхийг БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар 5 жилийн хугацаанд хориглосон байдаг. Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.

Холбоотой сэдвүүд

дэрэвгэр жиргэрүү ургамал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.