13 жилийн хугацаанд 321 хүнийг амиа хорлохоос аварсан нь

Р.Сайхан-Уул
01 сарын 24, 2022

Хятадын иргэн Чен Си 13 жилийн хугацаанд 321 хүнийг амиа хорлохоос аварчээ.

Тэрбээр 13 жилийн турш амралтын өдрүүд болгондоо Хөх мөрний гүүрэн дээгүүр эргүүл хийдэг байв.

Чен Си Хөх мөрний яг энэ гүүрээс 38 жилийн хугацаанд 2000 хүн үсрэн амиа хорлосон баримтыг сонссон нь энэхүү ажлыг хийхэд хүргэжээ.

Олон жилийн турш тэрээр асар их туршлагатай болж, гүүрэн дээр амиа хорлохоор төлөвлөж байгаа эсвэл зүгээр л ус руу харж буй хүнийг бараг л ар нуруунаас нь тодорхойлж чадна.  "Ихэвчлэн тэдний толгой, мөр, өгзөг, хөл нь огт хөдөлгөөнгүй байдаг. Учир нь тэдний толгойд үхэх гэсэн ганц бодол байдаг" гэж Чен хэлжээ.

Аврагдсан ч дахин амиа хорлохын тулд  гүүр зүглэж байгаа хүн мөн ус залгисан хүнийг сэргээн амьдруулах ёстой учир их цаг ордог. Иймээс тэрүүхэн хавьд боломжийн хоёр өрөө байр түрээслэдэг болжээ. 

Тэрбээр орон нутгийн хоёр их сургуультай хамтран ажилладаг бөгөөд оюутнууд ирээдүйн сэтгэл судлаачид хэрэгцээтэй хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг сайхан сэтгэлт эр юм.

Холбоотой сэдвүүд

амиа хорлох сайхансэтгэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.