Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

13 настай охиныг хүчирхийлсэн иргэнд 20 жил хорих ял оноов | Peak News

13 настай охиныг хүчирхийлсэн иргэнд 20 жил хорих ял оноов

Б.Баясгалан
05 сарын 08, 2019

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Р.Х нь 2016 оны 02 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 13 нас 11 сартай дагавар охин Н.Н-ны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэрэг гарсан. 

Уг хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Р.Х-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Дээрх гэмт хэрэг нь эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналт тавих хүнгүй гэрт нь орхиж явснаас үүдэн гарсан бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд бие махбодь, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болж байна. 

Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нарт насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллага анхааруулж байна гэж Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

прокурор хүүхэд хүчирхийлэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.