13 настай охиныг хөнөөсөн гэмт этгээдүүдийн давж заалдах шүүх хурал өнөөдөр болно

Х.Оргил
02 сарын 14, 2019

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охины амийг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Жавхлан болон М.Амарболд нарт бүх насаар хорих ял оноосон билээ.

Тэд уг  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бол мөн улсын яллагч О.Багшбаяр эсэргүүцэл бичсэн юм.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.