Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

14 настай хүүхэд мал хариулж яваад сураггүй алга болжээ | Peak News

14 настай хүүхэд мал хариулж яваад сураггүй алга болжээ

Х.Оргил
03 сарын 24, 2020

ОБЕГ-аас сураггүй болсон хэд хэдэн хүнийг эрэн хайж байна.

Тухайлбал Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багийн “Англах” гэдэг газар малдаа яваад сураггүй болсон 22 настай Ж болон 14 настай хүүхдийг эрэн хайж эхэлжээ. Тэд  21:30 цагийн үед малдаа яваад сураггүй болсон аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашин, Бугат сумын мэргэжлийн ангийн 5 иргэн, ар гэрийн 2 иргэн, 2 автомашин, нийт 12 хүн, 3 автомашинтай 02:10 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Мөн Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй 4 настай хүүг өчигдрөөс хойш эрэн хайж байна.

Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд оршин суудаг 4 настай, эрэгтэй Э өчигдөр буюу 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй.

Хүүхдийг нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй 03.23-ны өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайж байна. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 6 алба хаагч, 1 автомашинтай 14:17 цагаас нэмэлтээр ажиллахаар болжээ.

Холбоотой сэдвүүд

малчин сураггүй алга болсон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.