Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Малаа хариулахаар гараад сураггүй болсон 9 настай хүүхдийг эсэн мэнд олжээ | Peak News

Малаа хариулахаар гараад сураггүй болсон 9 настай хүүхдийг эсэн мэнд олжээ

Х.Оргил
11 сарын 18, 2019

Амралтын өдрүүдээр Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурсан. Цаг агаар ийнхүү муудсанаас болж малчид сураггүй алга болсон дуудлага нэлээн хэд ирсэн байна. Тухайлбал,

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “79-ийн тохой” гэдэг газарт 9 настай, эрэгтэй хүүхэд энэ сарын 16-ны өдрийн 18:00 цагийн орчим малдаа явган яваад сураггүй болсон байна. Дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт 22:23 цагт өгсөн аж. Ингээд эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашин, тус сумын ЗДТГ-ын 14 ажилтан, 3 автомашин, ар гэрийн 8 иргэн, 1 автомашинтай, 2 мотоцикл, нийт 28 иргэн, 5 автомашинтай, 2 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.  Эрэн хайх багийнхан таван цагийн дараа буюу 11.17-ны өдрийн 01:44 цагт тус сумын төвөөс урд зүгт 12 км-т “Царамын хөндий” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн багийн Баянбуурал гэдэг газар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Л /57 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 13:40 цагт хоньтойгоо уруудан сураггүй болжээ. Дуудлагыг 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 15:50 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн Дөмбөн уулын хойд хэсгээр 6 км-т явганаар, автомашинтайгаар 53 км-т зохион байгуулсан бөгөөд мөн өдрийн 17:15 цагт иргэн Л гэртээ эсэн мэнд ирсэн.

Холбоотой сэдвүүд

малчин сураггүй алга болсон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.