Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

15 настай хүү квант физикээр доктор боллоо | Peak News

15 настай хүү квант физикээр доктор боллоо

Н.Жавхлан
12 сарын 01, 2025

Бельги улсын иргэн, Лаурент Симонс гэх 15 настай хүү квант физикийн салбарт докторын зэрэг хамгааллаа. Дэлхий даяар түүнийг “Бяцхан Эйнштейн” хэмээн нэрлэж, түүний амжилт нь шинжлэх ухааны ертөнцөд содон явдал болж байна.

Лаурент ердийн хүүхдүүдээс хэд дахин богино хугацаанд боловсрол эзэмшсэн түүхтэй. Тухайлбал 4 настайдаа бага сургуульд орж, 6 настайдаа төгссөн ба 12 настайдаа их сургуульд элсэж, бакалаврын зэрэг хамгаалсан ажээ. Мөн богино хугацаанд магистрын зэргээ хамгаалж, ийнхүү 15 настайдаа докторын зэргээ амжилттай хамгаалаад байна.

Лаурент ийн докторын судалгааны ажил нь “Bose polarons in superfluids and supersolids”  сэдвээр квант физикийн нарийн төвөгтэй асуудлуудыг судалсан байна. 

Тодруулбал:

  • Олон бие системийн квант харилцан үйлчлэл

  • Суперфлюид, суперсолид төлөвүүд

  • Бөөмийн харагдац, конденсат судлал зэрэг гүнзгий судалгааны асуудлууд багтжээ. Тэр өмнө нь магистрын түвшинд бөөмс, хар нүх, Bose–Einstein конденсат зэрэг сэдвээр ажилласан туршлагатай.

Laurent ирээдүйд зөвхөн квант физикт төдийгүй эмнэл зүй, био хими болоод хиймэл оюун ухаан,  хүн төрөлхтний наслах хугацааг уртасгах чиглэлд судалгаа хийх зорилготой гэж мэдэгджээ.

Холбоотой сэдвүүд

квант физик шинжлэхухаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.