15.00 цаг хүртэл хойшилсон НИТХ-ын даргыг сонгох хурал эхлээгүй байна

Б.Баясгалан
02 сарын 28, 2019

НИТХ-ын хуралдаан 15.00 цагт эхлэхээр хойшлогдсон ч одоог хүртэл эхлээгүй байна.

Тус хурал өглөө 09.00 цагт эхлэх товтой байсан ч НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн нэр дэвшүүлэх хүнээ тогтож чадахгүй байснаас хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулсан.

НИТХ-ын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс Р.Дагвыг дэвшүүлсэн. Харин Удирдах зөвлөлийн эсрэг НИТХ дахь МАН-ын бүлгийн зарим төлөөлөгч өөр хүнийг заалнаас дэвшүүлэхээр болоод буй юм. Одоогоор заалнаас төлөөлөгч Ц.Сандаг-Очир дэвшинэ гэсэн мэдээлэл байна.

НИХТ хуралдаанаа түр хойшлуулаад 15.00 цагаас хуралдана гэж зарласан боловч 15.30 цагийн үед МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдаж эхэллээ.

Үүний дараа НИХТ-ын хуралдаан эхэлнэ гэсэн хүлээлт байна.


Холбоотой сэдвүүд

нитх нитх-ын дарга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.