Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
16 настай хүүхэд мотоцикл унаж яваад осолджээ | Peak News

16 настай хүүхэд мотоцикл унаж яваад осолджээ

Х.Оргил
06 сарын 26, 2019

2019.06.24-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 273 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 188 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд  1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

-2019.06.24-ний 03.45 цагийн орчимд  Увс аймгийн Өлгий сумын 2-р баг “Татвар” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 17км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 37настай, эрэгтэй  Э нас барсан. 

-2019.06.24-ний 05.30 цагийн орчим Булган аймгийн Дашинчилэн сум 2-р баг “Баян-Улааны Энгэр” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 13км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикль онхолдож, жолооч 16настай, эрэгтэй Д нас барсан. 

-ЧД 12 дугаар хороо Дэнжийн 1000-н зам, “Нарантуул-2” автобусны буудлын замд “Hyundai Aerocity маркийн автобусны жолооч Х, явган зорчигч 46настай, эмэгтэй О-г  мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч О ГССҮТ-д хүргэгдэж очоод  нас барсан

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

 2019.06.25-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 302 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 213 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 8 хүн гэмтэж бэртсэн байна. Энэ өдөр хүүхэд бэртсэн зам тээврийн ослын дуудлага ирээгүй бөгөөд улсын хэмжээнд ноцтой зам  тээврийн осол гараагүй байна. 


Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлэн, 26 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Хөдөө орон нутагт улсын дугааргүй, жолооч биш хүмүүс мотоцикл унаж хөдөлгөөнд оролцох явдал ихсэж байгаа бөгөөд аюулгүй байдлаа хангаж, хамгаалалтын малгай өмсөж замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас уриалж байна. 



Холбоотой сэдвүүд

малчин мотоцикл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.